Шилэгдмэл coming soon

Нэг охин чимээгүйхэн гудамжинд алхах ба гартаа ном барисан байгаа нь номын явах гэж байгааг нь илтгэх ажээ.

Түүнийг Ким Нами гэдэг. Энэ жил дөнгөж ахлах сургуулийн босгыг алхана. Тэр хэдийгээр баян айлд өөж торнисон ч бусад хүүхдүүд шиг их зан сууж, бусад хүүхдүүдийр дээрхлэдэггүй. Харин ч бүр маш даруухан, ичимхий бүрэг маш хаалттай ангидаа ганц ч найзгүй. Магадгүй яагаад ийм хаалттайг та сонирхож магадгүй удахгүй мэдэх л байх.

Нами явсаар номын санд ирэн номоо номын санчид өгчихөөд номын тавиур дээрээс нэг хуучирсан цоожтой ном олж харан сонирхол нь хөдлөөд аван хамгийн захын буланд байрлах ширээн дээр очиж сууж номыг нээх гэтэл нээгдсээгүй харин номын хавтсан дээр “шилэгдмэл л онгойлгож чадна, гараа номын хавтсан дээгүүр байрлуул” гэж бичигдсэн байхыг сая л анзааран гараа хавтсан дээгүүр байрлууллаа. Цоож гэнэт өөрөө тайлагдаж ном онгойлоо.

Нами амандаа өөртөө сонсогдохоор л номон дээр бичигдсэнийг уншина.

Нами: Зөвхөн шилэгдмэл л энэхүү номыг онгойлгож чадах ба зөвхөн шилэгдмэл л 2016 онд тохиох дэлхийн сүйрлийг зогсоож чадна. Шилэгдмэлийн амь дэлхийн сүйрлийг зогсооно.
Гэж бичигдсэнийг уншиж байтал утас нь дуугаран нөгөө номоо цүнхэндээ хийгээд гэрийн зүг яарлаа.

Сэтгэгдэл бичих